ISHR ба Оюу Толгойн Хяналт ТББ-ын төлөвлөгөө дагуу Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн сургалтыг өмгөөлөгч нарт зориулан зохион байгуулав. Сургалтыг ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчдын асуудлыг хариуцсан гишүүн С. Дондов, хэлтсийн дарга З. Өнөржаргал, хуульч Т. Саруул нар хийв. Сургалтын хүрээнд өмгөөлөгч нарт цахим аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх сургалтыг Монголын Амнести Интернэшнлын ажилтан Г. Сүхбат хийлээ. Мөн үеэр Хүнйи эрх хамгаалагч нарт зориулсан энэхүү www.1209.mn сайтын талаарх мэдээлэл хийгсэн. Сургалтад 25 өмгөөлөгч хамрагдлаа.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн сургалтыг өмгөөлөгч нарт зориулан зохион байгуулав
- Post published:2022-10-06
- Post category:Event / Үйл явдал
- Post comments:0 Comments
Tags: HRDs