Эмэгтэйчүүдийн эрх хамгаалагч Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл баривчлагдах аюул нүүрлээд байна

You are currently viewing Эмэгтэйчүүдийн эрх хамгаалагч Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл баривчлагдах аюул нүүрлээд байна

Эмэгтэйчүүдийн эрх хамгаалагч Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл баривчлагдах аюул нүүрлээд байна

2022 оны 8-р сарын 2-нд Монголын эмэгтэй хүний эрхийн хамгаалагч болох Оюу Толгойн Хяналт (ОТ Хяналт) ТББ-ын гүйцэтгэх захирал Дүгэрсүрэнгийн Сүхгэрэлийг Эрүүгийн хуулийн 19.4 зүйлээр гадаадын байгууллага, тагнуулын газартай хууль бусаар ажилласан” хэргээр шалгаж байгаагаа Тагнуулын ерөнхий газраас мэдэгджээ. Мөн зэрэгцүүлээд түүний эсрэг сошиалд харлуулах кампанит ажил эхлүүлжээ. Түүний аюулгүй байдал ба баривчлага нь болзошгүй байна.

Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл нь хөгжлийн том төслүүдийн нөлөөлөлд өртсөн нутгийн хүн амтай нягт хамтран ажилладаг эмэгтэй хүний эрх хамгаалагч юм. Том уурхай, эрчим хүч ба дэд бүтцийн төслүүдийн хүний эрхийн зөрчил болон байгалийн доройтлын талаар олон жил ажилласан түүхтэй хүн. Тэр Рио Тинтогийн алт-зэсийн Оюу Толгой уурхайн хүний эрх ба байгаль орчны мониторинг хийдэг Оюу Тоолгойн Хяналт ТББ-ын гүйцэтгэх захирал бөгөөд нутгийн хүн амд усны экосистэмээ хамгаалахад нь дэмжлэг үзүүлдэг Хил хязгааргүй гол мөрөн эвслийн тэргүүн юм. ОТ Хяналт ТББ нь Хөгжил дэх Хүний Эрх Эвсэлийн гишүүн бөгөөд Д. Сүхгэрэл нь Хөгжил дэх Хамгаалагчид кампанийн зөвлөх нэгжийн гишүүн юм.

2022 оны 8-р сарын 3-нд засгийн газрын мэдээллийн явцад МУ-ын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х. Нямбаатар УЦС-ын барилгын ажлыг хоёр жилээд хойшлуулсан гэж мэдэгдсэн. 2022 оны 6-р сарын 3-нд The Third Pole1 сайтад Д. Сүхгэрэлийн бичсэн МУ-ын баруун бүсэд барих Эрдэнбүрэнгийн УЦС-ын талаарх шүүмжийг нийтэлсэн юм. Өгүүлэлд тухайн төслийн аюулгүй байдал, Цамбагарав уулын хамгаалалттай газар мэт экологийн эмзэг бүсэд учрах байгаль орчны болзошгүй сөрөг нөлөө болон 112 нүүдэлч бэлчээртэн өрхийг нүүлгэн шилжүүлэлтийн талаар сонордуулсан юм. Өгүүлэлд мөн төслийн талаар олон нийттэй зөвлөлдөх болон ил тод байдлын асуудлууд байгааг дурдсан. Хяталын ЭкСим банкны санхүүжилттэй энэ станцын барилгын ажлыг Хятад улсын төрийн өмчийн инженерингийн PowerChina компани гүйцэтгэх байсан юм.

Засгийн газрын мэдээллийн хүрээнд, Х. Нямбаатар мөн иргэний нийгмийн зүгээс гацаасан хөгжлийн төслүүдийн хэргүүдийн мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулагдсан тухай мэдэгдсэн. Эдгээр хэргүүдийг ЭХ-ийн 19.6 буюу хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн шалгах бөгөөд “алдагдсан боломжийг” нэхэмжлэх механизм байгуулна гэжээ. Энэхүү мэдэгдэл нь УЦС болон төстэй төслүүдийн талаар хэлцэл хийхээр Улаанбаатарт ирсэн Хятадын гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалтай зэрэгцсэн нь төслийн сөрөг нөлөөнд өртсөн хүмүүсийн эрхийг хамгаалдаг Д. Сүхгэрэл зэргийн бусад хамгаалагч нарын эсрэг шууд хонзогнох болон шийтгэхийг заналхийлсэн үйлдэл юм.

Front Line Defenders (Галын шугам дахь хамгаалагчид) Монголд байгаа Дүгэрсүрэнгийн Сүхгэрэлийн аюулгүй байдал ихэд санаа зовниж байна. Хууль зүйн сайдын мэдэгдэл, Д. Сүхгэрэлд хандаж байгаа байдал, ялангуяа тулгаж байгаа хэрэгт туйлын санаа зовниж байна. МУ нь хүний эрх хамгаалагчдыг хамгаалах талаар нийтэд зарлан амласан орнуудыг нэг юм. Энэ хамгаалал нь хүний эрх хамгаалагчид нь үйл ажиллагааныхаа төлөө мөшгөж мөрдүүлэхгүй байх орчныг баталгаажуулах явдал багтдаг. Иргэнийг хамгаалах зорилготой хуулийг хүний эрхийн хамгаалах үйл ажиллагааны төлөө зохиомол хэргээр яллахад ашиглагдах ёсгүй юм. Front Line Defenders нь Монгол Улсад Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл болон бусад хүний эрх хамгаалагчдыг хэрэгт татаж байгаа байдлыг эрх буруушааж байна. Хүний эрхийн зөрчилтэй болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй дэд бүтэц, эрчим хүчний төслийг сөрөх нь шийтгэл хүлээлгэх гэмт хэрэг биш.
 
Front Line Defenders холбогдох эрх бүхий байгууллагуудад дараах шаардлагыг хүргүүлж байна, үүнд: 

⦁ Сүхгэрэлийн эсрэг явуулж буй мөрдөх мушгих үйл ажиллагааг нэн даруй зогсоо! Энэ ажиллагаа түүний Хүний эрх хамгаалах ажил хийх эрх болон өөрийнх нь эрхийг зөрчиж буй явдал! 

⦁ Томоохон төслүүдийн талаар сөрөг үзэл бодол илэрхийсэн иргэн бүрийг суллаж, мөрдөх үйл ажиллагааг зогсоо!

⦁ Олон улсын конвенциудын дагуу хүлээсэн үүргээ биелүүлж хүний эрх хамгаалах үйл ажиллагааг ямар ч нөхцөлд айюлгүй, чөлөөтэй явуулах баталгааг иргэддээ олгож өг!

⦁ Түүнчлэн томоохон төслүүдийн тогтвортой байдлыг хангахад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, Хүний эрх хамгаалагч нарын ажлын чухалыг олон нийтэд ойлгуулах ажлыг зохион байгуул!

Эх хувилбарыг эндээс харна уу!

Leave a Reply