Олон улсын бүтээн байгуулалтын төслүүд нийгэмд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хохирлыг барагдуулах, шударга ёсыг тогтоох ёстой. Гэхдээ хохирлыг барагдуулах эрх нь Дэлхийн банкнаас эхлээд Азийн хөгжлийн банк хүртэлх олон улсын санхүүгийн байгууллагуудын бүх бодлогод тодорхой бус эсвэл иж бүрэн тусгагдаагүй байна. Энэ нь нөлөөлөлд өртсөн олон нийтийн хувьд хохирлыг арилгуулах боломжгүй хэвээр үлдэж байна гэсэн үг юм.
Энэ сард бидэнд үүнийг өөрчлөх чухал боломж байна.
Олон улсын санхүүгийн корпорац (IFC) болон Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг (MIGA)-аас гаргасан засч залруулах арга хэмжээ, төсөл дуусгавар болоход хариуцлагатай гарах гол саналыг сайжруулахыг шаардахад таны дэмжлэг хэрэгтэй байна.
Энэхүү санал нь шударга ёсыг бүрэн тогтооход шаардлагатай зүйлээс хол дутуу байсан – байгууллагууд өөрсдийн хувь нэмрээ оруулсан хохирлыг арилгах хүний эрхийн үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нөлөөлөлд өртсөн олон нийтэд туслах цогц төлөвлөгөө гаргаж чадахгүй байна.
Олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа дуусахаас өмнө ОУСК-аас өөрсдийн бодлого нь хөгжлийн төслүүдэд өртсөн ард иргэдийн хохирлыг арилгах эрхийг баталгаажуулахын тулд дорвитой өөрчлөлт хийхийг шаардах өргөдөлд гарын үсэг зурна уу. Мөн гэм хорыг арилгах арга нь уучлал гуйхаас авахуулаад нөхөн олговор олгох, нөхөн сэргээх зэрэг олон хэлбэртэй байж болох тул аливаа төслийн талаар гаргах шийдвэрт олон нийт бодитой оролцох боломжийг олгох ёстой.
Линкээр орж гарын үсгээ зурахыг уриалж байна!
Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх…
Б.Бадрал, Эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд бодлогын…
Жил бүрийн Хүний Эрхийг сурталчлах арга хэмжээнд өргөнөөр оролцоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай!
Хүний эрх хамгаалагч Н.Баярсайхан, Хил хязгааргүй Алхам ТББ-ын тэргүүн, “ТАН” эвслийн гишүүн, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн…
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор…