Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ТББ-иуд болон Иргэний нийгмийн консорциумын 20 орчим ТББ, судлаачид Улсын их хурлын гишүүдээс “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авахыг хүслээ.

Гэвч хуулийн төсөл, хэрэгцээ шаардлагын үнэлгээ, судалгааны тайлан зэрэг холбогдох баримт бичгийг боловсруулаагүй, олон нийтэд нээлттэй байршуулж хэлэлцүүлэлгүй Засгийн газраас Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин, яаралтай горимд хамааралгүй хуулийн төслийг УИХ-д өргөн барьсныг УИХ хүлээн авч, хууль хэрэгжүүлэх шаардлага тавилгүй, хуулийн төслийг яаравчлан баталсанд гүнээ харамсаж байна.

Иргэний нийгмийн байгууллагууд олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр зохицуулалт хэрэгтэй байгаатай санал нэг байна. Мөн хуулийн санаачлага гаргасныг дэмжинэ. Иймд УИХ-ын гишүүн Танд дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

1. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах,

2. УИХ-ын гишүүн Та олон нийтийн оролцоо, хэлэлцүүлэг дээр тулгуурлан хуулийн хүний эрх зөрчих эрсдэлтэй заалтуудыг засан сайжруулж УИХ-аар батлуулах ажлыг санаачлан манлайлах,

3. Бидний хүсэлтийг УИХ-ын 2023 оны хаврын чуулганы нээлт дээр нээлттэйгээр уламжилж өгнө үү.

Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хэрэгцээтэй ч хүний эрхийн асуудлыг хөндсөн уг хуулиар хүний эрхийн ноцтой зөрчил үүсэх эрсдэлтэй байгааг анхаарч бидний хүсэлтийг хүлээн авна уу.

Мөн хуулийн төслийг хэлэлцүүлэх, санал боловсруулах зэрэг ажлыг зохион байгуулахад Хүний эрхийн форум, Иргэний нийгмийн консорциумаас хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлж байна.

Хүний эрхийн форумын гишүүн байгууллагууд:

1. Бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвсэл

2. Айвуун

3. Бүсгүйчүүд 21-р зуун

4. Глоб интернэшнл төв

5. Гүнж төв

6. Залуус эрүүл мэнд төв

7. Захиргааны шинэ санаачлага

8. Иргэдэд туслах хүний эрхийн төв

9. Ирээдүйн босго

10. Их Бага Баяншарга

11. Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо

12. ЛГБТ төв

13. Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан

14. Митчелл сан

15. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо

16. Монголын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо

17. Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбоо

18. Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо

19. Монголын Эмнести Интернэшнл

20. Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо

21. Монголын эрэгтэйчүүдийн холбоо

22. МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ

23. Мэдээллийн Орхон XXI зуун төв

24. Нээлттэй нийгэм форум

25. Олон улсын хүүхдийн хөгжил хамгааллын платформ

26. Оюу Толгойн хяналт

27. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд

28. Саяанаа Сайн Сайхны Нийгэмлэг

29. Сэтгэлзүйн мэдрэмж

30. Төр иргэн түншлэл

31. Тува эмэгтэйчүүдийн “Авам” холбоо

32. Түгээмэл хөгжил төв

33. Түгээмэл эрх хөгжил төв

34. Тэргэнцэртэй иргэдийн холбоо

35. Үндсэн уртраг

36. Үнэн хатамж

37. Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах Нийгэмлэг

38. Хил хязгааргүй алхам

39. Хил хязгааргүй гол мөрөн

40. Хөгжлийн хэлхээ төв

41. Хууль судлал хөгжлийн төв

42. Хууль хүний эрх төв

43. Хүйсийн тэгш эрхийн төв

44. Хүний эрх хөгжил төв

45. Хүнсний тусгаар тогтнолын төлөө Хүнс эвсэл

46. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээг төлөөж Монголын Хүүхдийн Эрхийн Үндэсний Төв

47. Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв

48. Хэрэглэгч сан

49. Эмэгтэйчүүд амьдрал төв

50. Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ

Иргэний нийгмийн консорциумын гишүүн байгууллагууд:

1. Ардчиллын боловсрол төв (ДЕМО)

2. Ахиллис Монгол

3. Бодлогод залуусын хяналт

4. “Бүх нийт боловсролын төлөө!” үндэсний эвсэл

5. Глоб интернэшнл төв

6. Дорнод аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл

7. Монголын хэвлэлийн хүрээлэн

8. МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ

9. Монголын Эмнести интернэшнл

10. Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо

11. Нээлттэй нийгэм форум

12. Транспаренси Интернэшнл Монгол

13. Хил хязгааргүй алхам

14. Хүний эрх, хөгжил төв

15. Ц.Батсугар, судлаач

16. Д.Сүхжаргалмаа, шинжээч

Recent Posts

“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН АЮУЛ ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ”-НИЙ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ, ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх…

1 year ago

Монголын Эмнести Интернэшнлийн залуусын төлөөлөлтэй ярилцлаа

Б.Бадрал, Эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд бодлогын…

1 year ago

Ярьдаг футболка 2023

Жил бүрийн Хүний Эрхийг сурталчлах арга хэмжээнд өргөнөөр оролцоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай!

1 year ago

“Байгаль орчин ба хүний эрх”

Хүний эрх хамгаалагч Н.Баярсайхан, Хил хязгааргүй Алхам ТББ-ын тэргүүн, “ТАН” эвслийн гишүүн, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн…

1 year ago

“Байгаль орчин ба хүний эрх” S1 EP2

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор…

2 years ago

ОУСК санхүүжүүлсэн төслүүдийн үйл явцад сөрөг үр дагвар, нөлөөнд автагдсан нутгийн иргэдийг дэмжиж, шударга ёсыг тогтоохыг шаардацгая!

Олон улсын бүтээн байгуулалтын төслүүд нийгэмд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хохирлыг барагдуулах, шударга ёсыг тогтоох ёстой.…

2 years ago