НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ!

You are currently viewing НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ!

НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ!

“Хөөрхөн Зүрх” ТББ нь 2013 оноос эхлэн Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөөх олон улсын арга хэмжээ болох “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” кампанит ажлыг хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран үндэсний хэмжээнд жил бүр зохион байгуулж ирсэн билээ. Уг арга хэмжээг жил бүрийн 3 дугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголдоо зохион байгуулдаг онцлогтой.

Энэ жил “Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө” уриатайгаар 10 дахь удаагийн арга хэмжээгээрээ Жендэрт суурилсан хүчирхийлэл/гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохыг уриалж Сүхбаатарын талбайд алхалт зохион байгуулах гэж байна.

Иймд та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд эв санаа, дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа илүү сайхан хүмүүнлэг, ардчилсан, шударга нийгмийг бий болгохын төлөө хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.

Хөтөлбөр болон удирдамжтай дарж танилцана уу!

Leave a Reply