Дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжихээр тэргүүн шугамд тэмцэж байгаа хүний эрх хамгаалагчид, ялангуяа эмэгтэй хамгаалагчид өдөр тутамдаа айлган сүрдүүлэлт, заналхийлэлтэй тулгарсаар байгаа нь тэдэнд төрийн хамгаалалт хэрэгтэй байгааг харуулдаг.
Монголын Эмнести Интернэшнлээс санаачилан 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус уралдаанд нийт 51 багийн 100 гаруй оролцогч бүртгүүлжээ. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 4-р сарын 2-нд хүний эрх хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчин бий болгосон ч, олон нийт иргэдэд өргөн хүрээнд таниулах хэрэгцээ шаардлага байсаар байна.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах, хүний эр хамгаалагчдыг таниулан хамгаалах энэ жилийн хөрөг найрууллын уралдаанд орон нутаг, нийслэлээс 19 баг бүтээлээ ирүүлсэн.
Уг бүтээлүүд хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгаль орчин, бэлгийн цөөнх, малчдын эрхийн асуудлаар ажиллаж байгаа хүний эрх хамгаалагчдыг онцлон түүхийг нь өгүүлжээ.
Энэ жилийн уралдааны тэргүүн байрыг “Чимээгүй Зоригтон” бүтээлээр gogo.mn сайтын хамт олон, дэд байрыг “Маргаашийн нарыг харах эсэхээ мэдэхгүй гэрээслэл бичээд суусан үе бий” бүтээлээр сэтгүүлч Г.Нямсүрэн, С.Уянга нар, гутгаар байрыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалагч зогсошгүй хүч” бүтээлээр NTV телевизийн баг хамт олон тус бүр эзэлсэн байна. Тус уралдаанд ирүүлж байгаа бүтээлүүд жил ирэх тусам чансаатай, өрсөлдөөнтэй болж байгаа бөгөөд энэ жил бид нэмж Тусгай байрын 2 шагналыг З.Энхбаяр, Б.Батчимэг нарын “Амиар дэнсэлгэх тэгш эрх”, Ийгл ТВ-ийн сэтгүүлчид О.Эрдэнэчимэг, М.Наранзаяа нарын “Гэрээсээ гараад ир гэрэл байна” бүтээлүүдэд олголоо.
Үндсэн мэдээлэл:
Хүрээлэн буй орчин, газар шороо, орон байртай байх эрх, шударгаар шүүлгэх эрх зэрэг хүний эрх, эрх чөлөөг хамгаалж тайван замаар тэмцэж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн, засгийн газар, хууль тогтоогч нарт хандсан нөлөөллийн болон олон нийтэд танин мэдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг дангаараа болон бусадтай хамтран зохион байгуулж, тэмцэж буй тэдгээр хүмүүсийг хүний эрх хамгаалагч хэмээн дэлхий дахинаа тунхагласан.
Хүний эрх хамгаалагчид нийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг. Тэдний дунд оюутан, орон нутгийн удирдагч, сэтгүүлч, хуульч, хүний эрхийн зөрчлийн хохирогчид, гэр бүлийнхэн нь, эмнэлгийн ажилтан, багш, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, шүгэл үлээгч, байгаль хамгаалагч гээд олон төрлийн мэргэжлийн хүмүүс байдаг.
Хүний эрхийг хөхиулэн дэмжиж, хамгаалж байгаа охид, эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш эрхийн талаар ажиллаж байгаа бүх хүйсийн хүнийг ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ хэмээн олон улсын тодорхойлолтод дурдсан.
“Тэргүүн шугамын хамгаалагчид” байгууллагын судалгаагаар 2021 онд дэлхийн 35 улс оронд хамгийн багадаа 358 хүний эрх хамгаалагч амь насаа алджээ. Тэдний 59% нь хүрээлэн буй орчин, газар нутаг, уугуул иргэдийн эрхийн төлөө тэмцэж байсан бол, 18% нь эмэгтэй хүний эрх хамгаалагчид байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хаягаар авна уу:
Монголын Эмнести Интернэшнл Утас: 70004708
Хүний Эрхийн Үндэсний Комиссын 70000222
Зоригтон уралдааны баатарууд ба тэдний тухай бүтээлүүд:
Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх…
Б.Бадрал, Эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд бодлогын…
Жил бүрийн Хүний Эрхийг сурталчлах арга хэмжээнд өргөнөөр оролцоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай!
Хүний эрх хамгаалагч Н.Баярсайхан, Хил хязгааргүй Алхам ТББ-ын тэргүүн, “ТАН” эвслийн гишүүн, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн…
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор…
Олон улсын бүтээн байгуулалтын төслүүд нийгэмд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хохирлыг барагдуулах, шударга ёсыг тогтоох ёстой.…