Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Эмнэсти Интернэшнл, Монголын эмэгтэйчүүдийн сан, Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төв болон Оюу Толгойн Хяналт ТББ-аас хамтран зохион байгуулж буй “Эмэгтэй хүний эрх хамгаалагч зоригтон” мульти-медиа бүтээлийн уралдаанд бүртгүүлсэн 50 багийг төлөөлөх 65 сэтгүүлч, уран бүтээлч нарт зориулсан чиглүүлэх уулзалтыг 10-р сарын 5-ны өдөр Пума зочид буудалд хийлээ. Уралдааны шагналт бүтээлүүдийг 11-р сарын 29-нд Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн олон улсын өдрийг тэмдэглэх үеэр зарлан гардуулна.
Хүний эрхийн үндэсний комисс мэдээ болон Амнести Интернэйшнл ТББ-ын мэдээллийг эндээс үзнэ үү!